ЧУХАЛ АСУУЛТ - 1 хэсэг

“Сорилт уруу татлаганд орно гэдэг нь гэм нүгэл үйлдэж байна гэсэн үг бишээ. Сатан уруу татлагынхаа сумнуудыг таны бодол санаа руу харваж байгаа нь ч та гэм нүгэл үйлдлээ гэсэн үг биш. Харин та тэрхүү уруу татлаганд буун өгч тэрхүү уруу татлагын дагуу үйлдэх нь харин гэм нүгэл юм”.

Бид бүг гэм нүглийн уруу татлаганд орно гэдэг нь гэм нүгэл бишээ. Харин бид тэрхүү гэм нүглийн уруу татлаганд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалаад бид гэм нүгэл үйлдэх эсэх нь хамаардаг. Тэгвэл гэм нүглийн уруу татлагад та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Өнөөдөр бид Хуучин гэрээний Иосефийн амьдралаас суралцах болно. Түүнийг ёс бус сексийн харилцаанд дахин дахин уруу татаж, өдөөн хатгаж байсан ч тэр тухай бүрт нь маш зөв хариу үйлдэл үзүүлж байсан. Тиймээс хамтдаа түүний үлгэр жишээнээс суралцацгаая.