ГАЛААР БҮҮ ТОГЛО - 2 хэсэг

“Сексийн уруу татлагатай орооцолдож, өөрийнхөө янз бүрийн хүсэл тачаалыг өөгшүүлснээрээ та өөрийгөө маш эрсдэлтэй байдалд оруулах болно. Магдагүй та дотроо зүгээр л босоод яваад өгнө гэж бодож байгаа байх. Гэхдээ яг цаг нь болоход та тэрхүү аюултай салж чадахгүйгээр орооцолдсон байх болно”.

Сексийн уруу татлагад дахин дахин бүдрэх нь тухайн хүний амьдралд маш аюултай урхийг бий болгодог. Хэдийгээр тэр хүн тэр үйлдлээ зүгээр нэг зугаа цэнгэл, зүгээр нэг энгийн зүйл, үүнээс хүссэн үедээ больж чадна гэж бодож байж болох ч үнэндээ тэр хүн маш хүчтэй хүсэл тачаалын боол болон хүлэгдсэн байдаг. Өнөөдөр Др.Стэнли бидэнд сексийн уруу татлага нь ямар аюултай зүйл болохыг Шүүгчид номон дээрээс жишээ татан тайлбарлаж өгөх болно. Хэдийгээр Самсоны хүч чадалтай эгнэх хүн дэлхий дээр байгаагүй ч хүсэл тачаалынхаа боол болсон түүнийг дайснууд нь амархан дарж авсан юм. Тэгвэл өнөөдөр та ийм алдааг битгий давтаарай.