ГАЛААР БҮҮ ТОГЛО - 1 хэсэг

“Таны дотор Бурханы эсрэг тэрслэн зөрүүдэлж байгаа тийм хандлага байна уу? Учир нь бэлгийн ёс бус харилцаатай холбогдсон хэн бүхний зүрхэнд Бурханы эсрэг зөрүүдлэн тэрсэлсэн хандлагын үр нуугдаж байдаг.”

Эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг үргэлж “галаа тоглож болохгүй шүү” гэж онцгойлон сануулсаар ирсэн. Энэ сэрэмжлүүлэг нь тэр хүүхдүүдийн хөгжилтэй тоглоомонд саад хийхийн тулд биш харин тэр хүүхдүүдийг аймшигтай аюулаас хамгаалахн тулд байдаг гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл насанд хүрсэн бидэнд ч бас үүнтэй төстэй сэрэмжлүүлэг хэрэгтэй болдог. Өнөөдөр Др.Стэнли бидэнд бэлгийн харилцаа, сексийн уруу татлаганд орж садар самуунтай холбогдох нь “галаар тоглохтой адилхан” гэдгийг чухалчлан сануулж байна.