УРУУ ТАТЛАГА: УРУУ ТАТЛАГЫН ОРГИЛ ҮЕ – Хэсэг 2

Бид зөвхөн Бурханы үгийг л тунгаан бодож, Түүний үгэнд л бүх анхаарлаа хандуулах үед бидний бодол санаа, бидний хандлага сэдэл, бидний сэтгэл хөдлөл, бидний сүнслэг байдалд гайхамшигтай өөрчлөлт гарч эхэлдэг.”

Сатаны бидэн руу янз бүрийн арга замаар довтлох үед Түүний эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол Бурханы үг байдаг. Бурханы үг болсон Библийг сүнслэг илдтэй зүйрлэдэг. Дайн тулааны үед эр цэрэг хүн зэр зэвсгээ агсаж явдаг шиг бид ч бас аливаа уруу татлага сорилтын өмнө сайтар зэвсэглэсэн байх нь чухал юм. Өнөөдөр Др.Стэнли бидэнд Есүс Христийн үлгэр жишээг дагаж уруу татлагатай Бурханы үгээр тэмцэх ёстойг сануулж байна. Сатаныг ялан дийлсэн Есүс Христийн аргыг өнөөдөр бид ч хэрэглэх боломжтой юм.