УРУУ ТАТЛАГА: УРУУ ТАТЛАГЫН ОРГИЛ ҮЕ – Хэсэг 1

“Сатан тан дээр ирж таныг гэм нүгэлд уруу татах бүрд та нэгэн чухал сонголтыг хийх ёстой болдог. Тэр нь “Бурханы хэлсэн үг үнэн үү? эсвэл худлаа юу?” гэсэн сонголт. Та Сатаны хууран мэхлэлтийг сонсох уу эсвэл уруу татлагын эсрэг Бурхан үгийг барин бат зогсох уу?”

Уруу татлага биднийг хүчтэйгээр довтлох үед бид хэрхэн хариу барих ёстойг Библи бидэнд маш тодорхой хэлж өгсөн байдаг. Өнөөдрийн хичээлээрээ бид Сатаны сорилт уруу татлагын хариуд Есүс Христ ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ гэдгийг сурах болно. Бидний дээр ирэх сорилт уруу татлагын дарамт хамгийн оргил үе дээрээ ирэх тэр тэмцэл дунд Есүс Христийн хэрэглэсэн тэр л сүнслэг зэвсгийг Сатаны эсрэг хэрэглэх ёстой гэдгийг энэ цагт Др.Стэнли бидэнд сануулж байна.