УРУУ ТАТЛАГА БА ТҮҮНИЙ ЯТГАЛГА

“Бурхан бидэнд дахин дахин сануулж, дахин дахин сэрэмжлүүлсээр байдаг. Харин үүний хажуугаар Сатан бидэнд “Бурханы хэлж байгаад битгий итгэ” гэж ятгасаар байдаг. Харин би танаас асууя. Та Бурханы үгэнд итгэх үү? Диаволын худал хуурмагт итэх үү?”

Уруу татлага нь биднийг ятган мэхэлж биднийг Бурханаас бидэнд тавьж өгсөн хил хязгаарыг зөрчихөд хүргэдэг. Тэгвэл өнөөдөр бид хамтдаа Еден цэцэрлэгт Сатан Еваг хэрхэн мэхэлсэн тухай, Эхлэл 3-р бүлгээс үзэх болно. Үүгээр дамжуулаад бид уруу татлагын хууран мэхлэлтийг хэрхэн ялан дийлэх вэ? гэдгийг олж мэдэх болно.