УРУУ ТАТЛАГА: ХЭНИЙ БУРУУ ВЭ? – Хэсэг 2

“Бидний амьдралд тулгардаг уруу татлага бүхэн бусад хүмүүст ч бас тулгарч байдаг гэдгийг та бүү мартаарай. Харин бидний Бурхан итгэмжтэй. Тэр бидний өмнө тулгарч буй уруу татлага, сорилт бүрт хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Бидний хэрээс хэтэрсэн уруу татлагыг Тэр бидэнд хэзээ ч зөвшөөрөхгүй”.

“Хэрвээ миний амьдралд тулгарах сорилт уруу татлага бүхэнд Бурхан хил хязгаарыг тавьдаг юм бол яагаад бид одоог хүртэл уруу татлаганд бүдэрсээр байгаа юм бэ?”, “Бурхан яагаад бидний амьдралаас уруу татлагыг бүрмөсөн зайлуулчихаж болдоггүй юм бэ?”, “Ийм зүйл хийсэн нь миний буруу биш шүү дээ” гэх мэт бодлууд бидний дотор үе үе төрдөг. Бид уруу татлаганд бүдрэх үедээ ихэвчлэн хэн нэгнийг буруутгахаар эрж хайдаг. Бид нөхцөл байдлыг, бусад хүмүүсийг, Сатаныг тэр битгий хэл Бурханыг хүртэл буруутгадаг. Харин бид уруу татлагыг амжилттай эсэргүүцэхийн тулд бид нэгэн чухал асуултанд үнэн зөвөөр хариулах ёстой юм. Энэ бол “Бидний амьдралд байгаа уруу татлага хэний буруу вэ?” гэсэн асуулт юм.