УРУУ ТАТЛАГА: ХЭНИЙ БУРУУ ВЭ? – Хэсэг 1

“Бидний амьдралд тулгардаг уруу татлага бүхэн бусад хүмүүст ч бас тулгарч байдаг гэдгийг та бүү мартаарай. Харин бидний Бурхан итгэмжтэй. Тэр бидний өмнө тулгарч буй уруу татлага, сорилт бүрт хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Бидний хэрээс хэтэрсэн уруу татлагыг Тэр бидэнд хэзээ ч зөвшөөрөхгүй”.

Бид уруу татлаганд бүдрэх үедээ ихэвчлэн хэн нэгнийг буруутгахаар эрж хайдаг. Бид нөхцөл байдлыг, бусад хүмүүсийг, Сатаныг тэр битгий хэл Бурханыг хүртэл буруутгадаг. Харин бид уруу татлагыг амжилттай эсэргүүцэхийн тулд бид нэгэн чухал асуултанд үнэн зөвөөр хариулах ёстой юм. Энэ бол “Бидний амьдралд байгаа уруу татлага хэний буруу вэ?” гэсэн асуулт юм. Өнөөдрийн хичээлээр Др.Стэнлий бидэнд энэ л чухал асуултын хариултыг өгөх болно.