Зехариа 1:12-21

Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд (Зехариа 1:12)
Израильчуудын хувьд Вавилоны цөллөгт 70 жилийг өнгөрүүлсэн. Энэ бүх хугацаанд Израилийн хотууд бүгд эвдэрхий балгас байдалтай байсан. Харин дараа нь Израильчууд цөллөгөөс буцан ирж балгас болсон хотуудаа бага багаар сэргээж эхэлсэн байна. Гэхдээ тэд Бурханд хандан “Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ?” хэмээн хашгирсаар байсан.