Шүүгчид 14-16

Тэгээд Самсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ. Хэсэг хугацааны дараа Самсон тэр эмэгтэйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр очвол арслангийн биед зөгийн үүр ба зөгийн бал байв. Тэрээр балыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.

Самсоны бие махбодийн агуу их хүч өөрийнх нь бус, харин тэрний дээр бууж байгаа Сүнсний үр дүн юм. Шинэ гэрээний үед ч гэсэн итгэгчид дээр Сүнс буун ирдэг. Гэхдээ энэ нь биднийг биемахбодийн хувьд хүчтэй болгохын тулд биш харин Ариун Сүнс биднийг Христийн төлөө амьдруулан гэрчлүүлэхийн төлөө амьдруулан, Бурханыг гэрчлүүлэхийн тулд хүчийг өгдөг. Тэгвэл дээрх үйл явдалд Самсоныг Тимна руу эцэг эхтэйгээ явж байхад нь нэгэн залуу арслан дайрахад Эзэний Сүнс тэрний дээр хүчтэйгээр буун ирсэн. Харин тэр гартаа юу ч бариагүй хэрнээ арсланг нялх ишгийг тасчин хаях адил хүү татан алж орхилоо. Хэсэг хугацааны дараа тэр нөгөөх эмэгтэйг авахаар буцаж явахдаа арслангийн сэгийг үзэхээр очсон байна. Гэтэл тэнд зөгий үүр мөн бал байхыг олж харсан. Самсон  зөгийн балнаас гараараа хутган авч замын турш идсээр явсан. Тэр эцэг эхдээ бас балнаасаа өгч тэд ч мөн идсэн. Гэхдээ Самсон зөгийн балыг хаанаасаа авснаа эцэг эхдээ хэлээгүй.