Шүүгчид 12-13

ЭЗЭНий тэнгэр элч тэр эмэгтэйд үзэгдэн -Үзэгтүн, чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ. Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон архи ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно. Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ гэж хэлэв. 

Тэгэхээр Самсоныг төрөхөөс өмнө Бурхан тэрнийг сонгож байгааг бид сая харлаа. Тэр бол Бурханы нэгэн агуу даалгаврыг гүйцэтгэхийн тулд дуудагдсан хүн. Самсон хүнд хэцүү байдалд байгаа Израилийн ард түмнийг чөлөөлөх ёстой. Учир нь Бурхан тэднийг филистинчүүдийн гарт өгсөн байгаа. Ингээд Эзэний тэнгэр элч Самсоны ээжид үзэгдэж, Түүний хүү Назир хүн байх ёстой гэдгийг урьдчилан хэлж байна.