Шүүгчид 8:1-10:2

Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов. Ийнхүү хүрээлэн буй дайснуудых нь савраас өөрсдийг нь аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хүмүүс умартав. Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь дагуу түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.

Бидний өмнө нь үзэж судалсан хуучин түүхүүдтэй их адилхан. Түүхийн тойрог өнөөдөр ч мөн давтагдан эргэлдсээр байна. Израиль эхлээд Бурханд үйлчилдэг нэг үндэстэн байсан. Харин тэд бузрыг үйлдэж, Бурханыг орхиж Баал уруу эргэцгээсэн. Үүнийх нь хариуд Бурхан тэднийг боолчлолд худалддаг. Тэгээд тэд Бурхан уруу хандан өршөөл энэрэл эрэн хашхирдаг. Тэдний гэмшлийг Бурхан сонсож Израилийг чөлөөлөх нэг шүүгчийг босгосон. Тэгвэл энэ удаа ч мөн Израиль үүнийг дахиад л давтаж байна.