Шүүгчид 5

Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав. 

-Израилийн ноёд удирдаж, ардууд сайн дураараа зүтгэлээ харуулсанд ЭЗЭНийг магтъя. Хаад аа, сонсогтун. Ноёд оо, чагнагтун. Би, ЭЗЭНд Би дуулна. Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө. ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад, Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд дэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав. ЭЗЭНий оршихуйд уулс доргиж, Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.

Тэдний дуу бол Бурханы хайр энэрэл, Израилын төлөөх зөвт үйлсийг нь магтсан магтаалын дуу юм. Үнэхээр  яруу сайхан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Деборагийн хувьд  бол Израилийн энгийн нэг эх хүн байсан гэдгээ үргэлж хүлээн зөвшөөрдөг. Тэр ажил эрхлэх гэж ердөө ч хайж байгаагүй. Тэр удирдлагыг авсан нь түүний өөрийн хүслээс шалтгаалаагүй юм. Тэр бол Бурханы сонголт байсан.