Шүүгчид 1:1-3:11

За тэгэхээр өнөөдрөөс эхэлж бидний хамтдаа судлах Шүүгчид ном бол Иошуа болон Израилын хаадын үеийн хоорондох гол түүхэн холбоос болдогоороо ихээхэн онцлогтой юм. Шүүгчдийн цаг үе нь ойролцоогоор МЭӨ 1375-1050 он буюу Израиль нь овгуудын холбоо маягаар байсан үе билээ. Бурхан энэ номонд 13 шүүгчдийг дурдсан байдаг. Тэдгээр шүүгчид нь цэргийн удирдагчид, иргэний шүүгчдийн үүргийг гүйцэтгэдэг байжээ. Олон шүүгч, нөлөөлөх хүрээгээрээ овгийн хэмжээнд үлдсэн байсан бол зарим нь Изриалын бүх нутаг даяар үйлчилж байлаа. Түүхийн хувьд Шүүгчид ном нь Иошуагийн үхлээс Самуелын цаг үе хүртэлх Амлагдсан газар дахь Израилын гол тэмдэглэл байдаг. Харин Теологийн хувьд энэ ном нь амлагдсан газарт суурьшсаны дараах овгуудын сүнс, ёс суртахууны уналт бууралтыг илчилдэг. Түүнчлэн  Израиль Эзэнтэй тогтоосон гэрээг мартаж оронд нь шүтээн шүтэж ёс бус байдлын замаар явахад бэлэн болсон сөрөг үр дагавруудыг тодоор харуулах болно. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Шүүгчид номын бичигч нь тодорхойгүй байдаг. Ном нь өөрөө агуулгынхаа хувьд дараах цаг хугацааг хамарна. Үүнд: Тус номын бичилт нь Эли болон Самуелын үед гэрээний авдрыг Шилогоос зөөсний дараа болсон.