ЦАГ НЬ БОЛСОН Ч, БОЛООГҮЙ Ч БЭЛЭН БАЙЦГААЯ

XI / 22

ЦАГ НЬ БОЛСОН Ч, БОЛООГҮЙ Ч БЭЛЭН БАЙЦГААЯ

Гэрчлэл гэдэг үл итгэгч хэн нэгэнд чуулганд ирээд Христийг таньж мэдэж, хүлээн авч, Библиэр дамжуулан Бурханыг мэдэж, өөрийнхөө амьдралд гарсан өөрчлөлт шинэчлэлтүүдийг бусдад ярьж тунхаглах, мөн өөрийнхөө амьдралаараа бас үйлсээр харуулахыг хэлнэ гэж бодож байна. Маш олон хүн эргэлзээтэй байдаг.
“Би гэрчлэлээ яаж ярих уу? Өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлсийг яаж бусдад хуваалцах уу?” гэх олон янзын асуудалтай явдаг байх. Бас “Миний гэрчлэлийг хэн сонсох вэ!”, “Тухайн гэрчлэлээр дамжуулаад хэн нэгэн яаж өөрчлөгдөх вэ?!” гэх зэрэг асуулттай байдаг.
Миний хувьд, гэрчлэл гэдэг зүйл, бид гэрчлэлийг ярихдаа, бас тунхаглахдаа үүнийг хийж байгаа зорилго шалтгаан юу вэ гэдгийг бодох ёстой юм шиг. Гэрчлэл гэдэг бол хувь хүний амьдралд нь Бурханы хийсэн, маш олон арга замаар үйлдсэн ажлыг тунхаглаж байгаа, гарсан өөрчлөлтүүдийг ярьж байгаа. Гэхдээ гэрчлэлийг ярихдаа Есүс Христийн энэ дэлхийд ирсэн, хүн төрөлхтөн болоод хувь хүний төлөө үйлдсэн Христийн үхэл амилалт, дахин ирэлт тухайн хүний амьдралд ямар чухал үүрэг рольтой вэ гэдгийг тунхаглан ярих нь зохистой юм шиг.
Маш олон хүн гэрчлэлийн талаар, өөрийнхөө амьдралын талаар, өөрчлөлтийн талаар, жишээ нь эдгэрсэн эсвэл өөр хэн нэгэн хүн өөрчлөгдсөн талаар ярьдаг.
Сүүлд гардаг нэг үр дагавар нь “Би ингэж ярьчхаад, энэ гэрчлэл шигээ амьдарч чадахгүй бол яах юм бэ!” гэдэг нэг асуудал гарч ирдэг. Таны ярьсан гэрчлэлээр дамжуулаад олон хүн ивээл авч, ерөөгдөж, өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэж байна. Мөн тухайн гэрчлэлд Есүс Христ яригдаж, Есүс Христ тэр хүний амьдралд ямар агуу гайхамшигтай өөрчлөлтийг хийсэн бэ гэдгийг сонсохдоо Христийг таньж мэдэж, чуулганд явж цаашлаад Христийн сайн мэдээ яригдаж байгаа бол энэ бол тодорхой бодит гэрчлэл юм. Тийм учраас та бүхнийгээ би уриалмаар байна, ятгамаар байна. Гэрчлэлийг ярьцгаая, тунхаглацгаая!
Ефес номд хэлсэнчлэн “Цаг нь болсон ч, болоогүй ч бэлэн байцгаая”.
Таны амьдралд, бусдын амьдралд өөрчлөлт гарсан, Христийн үхэл амьдралаар ирсэн тэрхүү агуу гэрчлэлүүдийг бусдад ярьцгаая. Гэрчлэлийг моодонд оруулцгаая!

“Зүрх Уул Амийн булаг” Христийн чуулганы пастор И.Оюунбадрал