ЛУК

Есүс Христийг Израилийн төдийгүй хүн төрөлхтний Аврагч хэмээн Лукийн сайнмэдээ өгүүлдэг. “Ядууст сайн мэдээ дэлгэрүүлэхээр” (4:6) Бурханы Сүнсээр дуудагдсан Нэгэн хэмээн Есүсийг тодотгосон энэ номд төрөл бүрийн хэрэгцээ гачаал бүхий хүмүүс ч олон гардаг. Түүнчлэн Есүс мэндэлснийг зарлаж буй эхний бүлгүүд болон тэнгэрт өргөгдсөн тухай нь өгүүлсэн сүүлийн бүлэгт баяр хөөрийн өнгө аяс илүү тодорхой тусжээ. Есүсийг тэнгэрт өргөгдсөний дараах Христитгэлийн өсөлт хөгжлийн түүхийг өгүүлсэн “Үйлс”ном ч мөн энэхүү бичигчийнх билээ. Тэнгэрэлч нарын дуу, Есүсийг төрөхөд очсон хоньчдын айлчлал, Есүс хүү сүмд байсан тухай түүх, мөн Самарийн сайн хүн баалдагдсан хонины тухай сургаалт зүйрлэл нь зөвхөн Лук номд гардаг. Мөн залбирал, Ариун Сүнс, Есүсийн үйлчлэлд оролцсон эмэгтэйчүүд болон Бурханы уучлалын тухай онцгой хэсгүүд ч энэ номд бий.