ХАМТДАА - АМЬДРАЛЫН БАРТАА НУГАЧААГ ДАВАН ГАРАХ НЬ – Хэсэг 2

“Чи амьдралын ямар ч нөхцөл байдал дунд сэтгэл хангалуун байж чадна” гэж Бурхан бидэнд хэлдэг.

Заримдаа танд өөрийн чинь амьдрал яг л галзуу хулганаар давхиж давхиж яваа юм шиг санагддаг уу? Нэг өдөр нь дээшээ, нэг өдөр нь доошоо болоод л. Байнгын савалгаатай нөхцөл байдал дунд яахаа мэдэхгүй тээнэглэзэх үед танд гарч байсан уу? Үнэндээ бидний нөхцөл байдал биднийг байнга хүнд байдалд оруулж байдаг. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд “Амьдралын бартаа нугачааг даван гарахад” туслах энгийн хэрнээ хүчирхэг залчмуудыг Библиэс хуваалцах болно.