АМЬДРАЛЫН БАРТАА НУГАЧААГ ДАВАН ГАРАХ НЬ – Хэсэг 1

Бидний амьдралын нөхцөл байдал байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин тэр бүх өөрчлөлттэй бид нүүр тулахдаа ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Заримдаа бидний амьдрал яг л галзуу хулгана шиг болчихдог. Өнөөдөр дээшээ, маргааш доошоо, нөгөөдөр дээшээ, тэрний дараах өдөр доошоо гээд л. Гэтэл үнэндээ Бурхан бидэнд ийм амьдралыг хүсдэггүй юм шүү.

“Цаг цагаараа байдаггүй” гэж хуучны үг бий. Бидний эргэн тойрон болж байгаа үйл явдлуудын улмаас бидний нөхцөл байдал тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Нийгэм, эдийн засаг, улс төрд болж байгаа байнгын савалгаа бидний амьдралд үргэлж нөлөөлж байдаг. Хэрвээ бид өөрсдийнхөө амьдралыг энэ бүх зүйлсээс шууд хамааралтай байлгах юм бол бидний амьдрал савалгаагаар дүүрэн байх болно. Харин Бурхан биднийг ийм амьдралаар амьдраасай гэж хүсдэггүй. Хэдийгээр итгэгч бидний амьдралд саад бэрхшээл тулгарах нь гарцаагүй боловч бидний амьдрал тэр бүх нөхцөл байдлаас хамаарч савлаж байдаг тийм амьдрал байх ёсгүй юм. Ингээд хамтдаа энэ цагт “АМЬДРАЛЫН БАРТАА НУГАЧААГ ДАВАН ГАРАХ НЬ” гэсэн сэдвийн дагуу сурцгаая.