БУРХАН ЧАДНА

Бидний Эзэн Есүс Христээр дамжуулан бид Бурхантай холбогдсон. Тэр л Бурханы хүчээр бид өмнөө тулгарсан ямар ч зүйлтэй зоригтойгоор нүүр тулж, Бурханы хүчээр ялан дийлэх боломжтой болсон юм.

Өнөөдөр таны амьралд ямар нэгэн хүнд хэцүү нөхцөл байдал тулгараад байна уу? Мэдээж та зүрхэндээ Бурхан танд энэ нөхцөл байдлыг даван гарахад чинь тусална гэдэгт итгэж байгаа байх. Гэхдээ та оюун бодолдоо “Бурхан бүхнийг хийх чадалтай байж яагаад надад ийм зүйлийг зөвшөөрч байгаа юм болоо?”, “Бурхан бүхнээс хүчирхэг юм бол яагаад яг одоо намайг аврахгүй байгаа юм болоо?” хэмээн гайхаж байж болох юм. Хэрвээ таны дотор ийм бодол төрж байсан бол та өнөөдрийн дугаарыг анхааралтай сонсоорой. Др.Стэнли бидэнд Библийн Иуда номноос хуваалцахдаа Бурханы хувьд бүх зүйл боломжтой гэдгийг бидэнд сануулах болно.