ИТГЭЛЭЭ БАТЖУУЛАХ НЬ

Сүнсээр залбирсан залбиралд Бурхан хариулдаг. Сүнсээр залбирна гэдэг нь бид Бурхан Сүнстэй хамтран Бурханд гуйлтаа өргөж байна гэсэн үг юм.

Элч Иудагаар дамжуулаад Бурхан бидэнд хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлгийг өгсөн байдаг. Итгэгч бидний хувьд хуурамч багш нар байдаг гэдгийг зүгээр мэдээд өнгөрөх нь хангалтгүй юм. Бид тэднийг ялгаж таньж чаддаг, тэдний хууран мэхлэлтийг ялгаж таньж чаддаг болох нь чухал юм. Бурханы үг ба Бурханы үнэн бол бидний итгэл рүү довтлох довтолгооноос биднийг хамгаалах хамгаалалт болдог. Тиймээс бид алдаатай сургаалыг ялгаж чаддаг байхын тулд Бурханы үгээр өөрсдийгөө тасралтгүй цэнэглэж байх нь чухал юм.