ХУУРАМЧ БАГШ НАРЫГ ЯЛГАЖ ТАНИХ НЬ

Бидний амьдралд тохиолдож болох аливаа эрсдлээс Библийн үгс бидний сэрэмжлүүлэн хамгаалдаг.

Бүх л цаг үеийн туршид чуулганыг хагалан буталгах хуурамч багш нар байсаар байсан. Хэдийгээр тэдний үг яриа гэм зэмгүй мэт сонсогддог ч тэдний зальтай хууран мэхлэлтийн үр дагавараас болж чуулганы итгэлийн суурь ганхахад хүрдэг. Шинэ гэрээний үеийн чуулганы хувьд ийм хуурамч сургаал цоо шинэ зүйл бишээ. Нэгдүгээр зууны үеийн итгэгчдэд элч Иуда энэ тухай сануулан бичиж байсан. Тэднийг хуурамч багш нарын эсрэг бат зогсож, өөрсдийнхөө итгэлийг хамгаалан тэмцэх ёстой гэдгийг Иуда уриалан бичсэн байдаг. Тэгвэл элч Иудагийн захиас өнөөдрийн бидэнд ч бас чухал ач холбогдолтой гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Өнөөдөр бид хамтдаа хуурамч багш нарын дунд амьдарч буй энэ цаг үед ямар зарчимыг баримтлан амьдрах ёстой вэ гэдгийг, тэднийг хэрхэн ялгаж таних вэ гэдгийг үзэх болно.