ХУУРАМЧ БАГШ НАР ДЭЭР БУУХ ШҮҮЛТ

Хэрвээ таны хамрагдаж байгаа цуглаан Библийн нэг хэсэг нь үнэн, нэг хэсэг нь худлаа гэж зааж байгаа бол та тэр цуглааныг яаралтай орхиорой.

Хуурамч багш нарыг Бурхан чуулганыг хордуулх ноцтой аюул хэмээн хардаг. Тэдний хуурамч сургаал нь бидний итгэлийн суурийг ганхуулах хортой байдаг. Шинэ гэрээний Иуда номыг бичсэн Иудагийн хувьд тэдний энэ хор хөнөөлийг маш сайн мэддэг нэгэн байжээ. Тиймээс хуурамч багш нараас болгоомжлох тухай анхны чуулганы итгэгчдэд сануулан захисан байна. Тэд итгэгчдийн итгэлийг ганхуулж, Библийн үнэнд итгэх итгэлийг нь эргэлзээгээр сольдог. Тэгвэл ийм хуурамч багш нар өнөөдөр бидний цаг үед ч байсаар байна. Тиймээс Др.Стэнли бидэнд Иуда номон дээр бичигдсэн тэрхүү сэрэмжлүүлгийг өнөөдөр хуваалцах гэж байна. Ингэхдээ хуурамч багш нарын дээр Бурханы шүүлт гарцаагүй буух болно гэдгийг өнөөдөр бид үзэх болно. Ингээд Др.Стэнлин ярианд анхаарлаа хандуулцгаая.