ИТГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ НЬ

Бурхан биднийг аливаа хуурамч багш нарын сургаалын аясаар савлаж байгаасай гэж огтоос хүсдэггүй. Тиймээс бид ч бас хуурамч сургаалаас болгоомжилж явах учиртай.

Өнөөдөр бид хамтдаа Шинэ гэрээний Иуда номыг судлах болно. Энэ бол богинохон, бас хүмүүсийн тэр бүр судалж уншаад байдаггүй ном. Гэхдээ энэ номон дээр гарч буй үгс өнөөдрийн бидний нийгэмд үнэхээр тохирсон үгс юм. Иуда биднийг өөрсдийн итгэлээ бат зогсон хамгаалж, чуулганыг хагалан буталгахаар гарч ирэх хуурамч багш нараас болгоомжлох тухай сэрэмжлүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд “Итгэлийнхээ төлөө тэмцэх нь” гэсэн сэдвээр хуваалцаж, хуурамч багш нарын өмнө сайнмэдээний үнэнийг хэрхэн хамгаалах ёстойг бидэнд зааж өгөх болно. Бид сайнмэдээний үнэнийг хамгаалахын тулд эхлээд Библийн үнэнийг маш сайн ойлгож ухаарсан байх ёстой гэдгийг Др.Стэнли онцолж байна.