ШҮҮН ТУНГААХ СҮНСЛЭГ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ЭЗЭМШИХ ВЭ – 2 Хэсэг

Хэрвээ чи амьдралдаа Библийн зарчмуудыг хөдлөшгүйгээр суулгаж чадах юм бол хэн ч чамайг худал хуурмагаар хууран мэхэлж чадахгүй.

Бидний амьдралд янз бүрийн шийдвэр гаргах шаардлага алхам тутамд маань тулгарч байдаг. Тэгвэл бид тэрхүү шийдвэрээ хэрхэн зөв гаргах вэ? Заримдаа бид ямар нэгэн чухал асуудал дээр зөв гэж бодсон алхмаа хийх үед бидний дотор тавгүйцэл төрдөг. Тэгвэл тэр тавгүйцэл нь Бурханаас бидэнд өгч байгаа анхааруулга уу эсвэл зүгээр л шинэ нөхцөл байдлаас болоод төрж буй тавгүйцэл үү гэдгийг бид яаж ялгаж салгаж мэдэх вэ? Чухамдаа ийм нөхцөл байдлууд дунд бидэнд аливааг зөвөөр шүүн тунгааж чадах сүнслэг чадвар хэрэгтэй юм. Тэгвэл бид энэхүү чадварыг хэрхэн эзэмших вэ гэдгийг өнөөдөр Др.Стэнли бидэнд зааж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.