ШҮҮН ТУНГААХ СҮНСЛЭГ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ЭЗЭМШИХ ВЭ?

Бурханы үг бол амьд бөгөөд идэвхитэй юм. Библи дээрх Бурханы энэ үгс өнөөдөр ч ердөө өчигдөрхөн хэлэгдсэн мэт шинээрээ, амьд бөгөөд идэвхитэй хэвээрээ.

Христитгэлт хүмүүст Бурхан үл итгэгч хүмүүсээс олон давуу талыг өгсөн байдаг. Тэдгээрийн нэг нь шийдвэрг гаргалт юм. Итгэгч хүн нэг бүрийн дотор хүчирхэг Ариун Сүнсний оршихуй байдаг учраас итгэгч хүмүүс аливаа асуудлыг Бурханы өнгөөс харах боломжтой байдаг. Гэхдээ энэ чадвар буюу шүүн тунгаах сүнслэг чадвар маань өөрөө аяндаа төлөвшиж бий болдоггүй. Бид энэ чадвараа хөгжүүлэх ёстой байдаг. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд энэ чадвараа хэрхэн хөгжүүлж, шүүн тунгаах сүнслэг чадварыг хэрхэн эзэмших вэ гэдгийг зааж өгөх болно.