БИДЭНД ШҮҮН ТУНГААХ СҮНСЛЭГ ЧАДВАР ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? 2 Хэсэг

Аливааг шүүн тунгаах сүнслэг чадвараар дамжуулаад Бурхан биднийг буруу үнэлэмжин дээр тулгуурлан буруу шийдвэрүүдийг гаргахаас хамгаалж байдаг.

Бидний мейл хаягаар эсвэл фейсбүүк хуудсан дээр янз бүрийн сэтгэл хөдөлгөсөн, эсвэл сэтгэл эмзэглүүлсэн түүхийг өгүүлсэн мэдээллүүд олон арваараа ирдэг. Хэдийгээр бид тэр үед сэтгэл хөдлөлдөө автан ямар нэгэн алхам хиймээр санагддаг ч тухайн мэдээллийг нарийвчлан нягтлаад үзэх юм бол ихэнхдээ тэр нь харагдаж байгаагаасаа өөр зүйл болохыг бид олж мэддэг. Энэ мэт хуурамч мэдээллүүд бидэнд тийм ч их хортой байж чадахгүй байж болох ч бид сүнслэг хууран мэхлэлтэнд автвал харин маш ноцтой хохирол амсах боломжтой байдаг юм. Тийм учраас итгэгч бидний хувьд үнэн худлыг ялгаж салгаж, шүүн тунгааж чадах сүнслэг чадвартай байх нь маш чухал юм шүү гэдгийг Др.Стэнлий бидэнд сануулж байна.