БИДЭНД ШҮҮН ТУНГААХ СҮНСЛЭГ ЧАДВАР ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Амьдралынхаа талбар бүрт мэргэн шийдвэр гаргаж, зөвөөр шүүн тунгаан, сайн мууг ялган салгах чадварыг Бурхан бидэнд өгдөг.

Бид интернетэд ороод хэдхэн товчлуур дарахад л асар их мэдээ мэдээлэл бидний өмнө үүдээ нээдэг. Тэр их мэдээ мэдээлэл бол маш хүчирхэг бөгөөд маш ашиг тустай зүйл мөн. Гэхдээ таны хүлээж авч байгаа тэрхүү мэдээ мэдээлэл бүхэн үнэн зөв, тан ашиг тустай эсэхийг шалгаж тогтоодог шүүлтүүр интернетэд байхгүй. Заль мэх, худал хуурмагаар дүүрсэн энэ дэлхий дээр амьдрахдаа бид сурч мэдэж, толгойдоо хийж байгаа бүхнээ зөвөөр ялгаж салгаж, шүүн тунгаах чадвартай байх нь бидний хувьд амин чухал юм.