БУРХАНЫГ БУСДАД ТАНИУЛАХ НЬ

Бурханы тухай үнэнийг сонсох хэрэгтэй байгаа хүмүүс дэлхийгээр дүүрэн байна. Тэд үнэнийг эрэлхийлж, үнэнийг хайсаар байдаг боловч сүнслэг түнэр харанхуй дотроо гацчихсан төөрчихсөн байгаа. Бурханы тухай жинхэнэ үнэнийг хэзээ ч бусдаас сонсож байгаагүйгээсээ болоод тэд ийнхүү төөрч будилан амьдарч байдаг.

Хэрвээ хэн нэгэн хүн танаас хэрхэн авралыг авах тухай, эсвэл Есүс Христийг хэрхэн таньж мэдэх тухай асуувал та тэр хүнд баяртайгаар тусалж чадах уу? Эсвэл тэр хүн танаас Библи олж өгөөч гэж хүсвэл та эргэлзэлгүйгээр тэр хүнд тусалж чадах уу? Ихэнх итгэгчид бусдад туслахыг хүсдэг, хичээдэг. Гэхдээ бусдад туслахын тулд бид өөрсдийнхө төлөвлөгөөг хойш тавих болох үед бид бусдад туслахаас цааргалж эхэлдэг. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд Бурхан Эзэний тухай илүү ихийг сурч мэдэхийн тулд амиа ч өгөхөөс буцалгүйгээр амьдарч байгаа хүмүүсийн тухай сануулах болно. Тэгвэл тэр хүмүүст туслахын тулд та юу хийж чадах вэ? Бид Бурханыг бусдад таниулахын тулд юу хийж болох вэ? гэдгийг хамтдаа энэ цагт сурцгаая.