БИД “ЗА” ГЭЖ ХЭЛЭХ ҮЕД... – 2 Хэсэг

Бурханыг дуулгавартай дагах үед бид дандаа онож байдаг. Харин Бурханыг дуулгавартай дагахаас таталзах үедээ бид дандаа алдаж байдаг. Бурхан бидний амьдралд ингэж л ажилладаг.

Бид Бурханд хайртай гэж хэлдэг хэрнээ ихэнх тохиолдолд бид Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй шүү дээ. Бид янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж болох ч эцсийн эцэст энэ байдал маань бидний итгэл сулаас болж байдаг. Бурхан бидний бүх нөхцөл байдлыг мэддэг гэдгийг бид өөрсдөө мэддэг хэрнээ Бурханы арга замууд нь хамгийн сайн арга замууд байдаг гэдэгт тэр бүр итгэж чаддаггүй. Тэгвэл ХАМТДАА нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар Др.Чарльз Стэнли бидэнд Бурханд эргэлзэх эргэлзээгээ таягдан хаяхад маань туслах болно. Ингэхдээ бид элч Петрийн амьдралд тохиолдсон нэгэн үйл явдлыг хамтдаа үзэх болно. Бидний сайн мэдэх тэрхүү түүхээр дамжуулаад бид Бурханы дуулгавартайгаар “за” хэмээн хэлэх үед бидний амьдралд юу тохиолддог болохыг бидэнд сануулах болно. Дуулгавартай байдал бидэнд амар хялбар амьдралын баталгааг өгөхгүй ч Бурханы ивээл ерөөлийн баталгааг бидэнд өгөх болно.