БИД “ЗА” ГЭЖ ХЭЛЭХ ҮЕД...

Жижиг зүйл дээр ч Бурханыг дуулгавартай дагах үед тэр ньэргээд таны амьдралд хандсан Бурханы агуу ивээл ерөөлийн үүд хаалга болох тохиолдол олонтаа тохиолддог.

Бид Бурханы үгийг тэр бүр дуулгавартай дагаж чаддаг билүү? Бид заримдаа өөрсдийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн Бурханы үгийг биш мэдрэмжээ дагах үедээ амьдралдаа буруу эргэлтийг хийдэг. Итгэгч бидний хувьд стандарт маш тодорхой. Тэр бол Бурханы үг юм. Өнөөдрийн ХАМТДАА нэвтрүүлгээр  Др.Чарльз Стэнли бидэнд нэгэн чухал зүйлийг сануулах болно. Бид Бурханы хий гэсэн зүйлийг, хэлснийх нь дагуу, хий гэсэн цаг хугацаанд нь хийх ёстой. Энэ бол бидний браимтлах ёстой стандарт. Бид Бурханд “за” гэж хэлэх үедээ Бурханыг хайрлах хайраа харуулж байдаг. Эсрэгээрээ бид өөрсдийнхөө махбодын хүслээр аливааг шийдэх үедээ Бурханаас илүү өөртөө хайртай гэдгээ харуулж байдаг. Тэгвэл та Бурханыг хайрлаж Түүнийг дуулгавартай дагадаг хүн үү? Эсвэл өөрийгөө л хайрлаж, өөрийнхөө хүслийг дагадаг хүн үү? Та энэ цагт эргэцүүлэн бодоод үзээрэй.