БИДНИЙ ХАЙРЫН ХЭМЖЭЭ 2 хэсэг

Хэрвээ та Бурханы үнэхээр хайрладаг бол Бурханы өмнө гэм нүгэл үйлдэх үедээ таны сүнс шаналан гашуудах болно. Үүгээр нь та өөрийгөө Бурханд үнэхээр хайртай эсэхээ мэдэх болно.  

Таныг Бурханд хайртай гэдгийг чинь нотлох зүйл таны амьдралд байгаа юу? Та Бурханыг хэнээс ч ичиж зовлогүйгээр магтан алдаршуулдаг байж болох юм. Та өгөөмрөөр өргөл өргөдөг, цуглаандаа үйлчилдэг, илгээлтэнд оролцдог байж болно. Энэ бүхэн мэдээж сайхан чанарууд мөн боловч зөвхөн эдгээрээр Бурханыг хайрладаг эсэхийг чинь мэдэх боломжгүй юм. Мэдээж та Бурханд хайртай бол Бурханыг магтаж, Бурханд өргөж, цуглаандаа үйлчилж, илгээлтэнд оролцох болно. Гэхдээ Эзэн Есүс хэлэхдээ Бурханд хайртай хүнд нэгэн чанар агуулагдаж байдаг гэдгийг хэлсэн байдаг. Иохан 14:15 дээр хэлэхдээ “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэсэн байдаг. ХАМТДАА нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд энэхүү эшлэлийг тайлбарлахын хажуугаар, бид Бурханыг дуулгавартай дагах нь бидний Бурханыг хайрлах хайрын хэмжүүр болж байдаг гэдгийг сануулан хэлэх болно.