БИДНИЙ ХАЙРЫН ХЭМЖЭЭ

Бид Бурханыг хайрладаг гэдгээ нотлон харуулах ганцхан шалгуур бий. Бурханыг хайрлах бидний хайр бид Бурханыг хэр дуулгавартай дагаж байгаагаар мань хэмжигддэг.

Эцэг эхчүүдийн нэг үүрэг хариуцлага бол хүүхдээ хамгаалах явдал юм. Тийм ч учраас хүүхэддээ хортой зүйлээс хүүхдээ хамгаалахын тулд бид хүүхдүүддээ “үгүй” гэж хэлэх ёстой болдог. Бид үгүй гэж хариулсны төлөө заримдаа хүүхдүүд маань гомдож, уурлаж, тунирхдаг. Гэхдээ хүүхдүүдээ бодвол насанд хүрэгчид бид тэр зүйл аюултай гэдгийг илүү сайн мэдэж байдаг. Бид ухаалаг эцэг эх ийм байдаг гэдгийг мэддэг хэрнээ заримдаа Бурхан бидний залбиралд үгүй гэж хариулах үед өөрсдөө гомдоллож тунирхдаг. Тэгвэл бидний Бурхан Эцэг бидэнд дандаа хамгийн сайныг хүсэж байдаг юм шүү гэдгийг ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд сануулах болно.