СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ 2

Та энэ дэлхийн амьдрал дээрээ дуулгаваргүй, зөрүүд амьдарч байж Бурханы өмнө болохоор дуулгавартай сайхан хүн байна гэж байхгүй.

“Хүүхдүүдээ, эцэг эхээ дуулгавартай дага”, “Ажилчидаа, даргадаа дуулгавртайгаар захирагд”, “Ард иргэдээ, засаг захиргаагаа дуулгавартай дага”. Энэ бүхэн бол Библийн бидэнд өгч буй тушаал юм. Гэхдээ заримдаа бид дээр байгаа удирдлагуудтайгаа санал зөрөлддөг шүү дээ. Тэгвэл бид санал нийлэхгүй байлаа гээд захиргааг нь эсэргүүцэн тэмцэх эрхтэй юу? Өнөөдрийн ХАМТДАА нэвтрүүлгийн дугаараар Др.Чарльз Стэнли бидэнд Бурханыг дуулгавартай дагахын тулд бид энэ дэлхий дээрх эрх мэдэлд ч бас захирагдах ёстой байдгийг зааж өгөх болно. Харин тэр эрх мэдэл нь Бурханы эрх мэдэлтэй зөрчилдөж байгаа тохиолдолд бид Бурханы эрх мэдлийг дагах ёстой юм. Харин бидний бодол санаатай зөрчилдөж байвал бид үүнээс үл хамааран эцэг эхээ, дарга нараа, засгийн газраа дуулгавартай дагах ёстой юм. Бурханыг дуулгавартай дагаж сурахын тулд бид юу юуг сурах ёстой вэ гэдгийг энэ цагт Др. Стэнли бидэнд хэлж өгөх болно.