ЗЕФАНИА

ЗЕФАНИА - Сионы үлдэгсэд аврагдсан нь
Аль ч цаг үед Бурханыг итгэлтэйгээр дагадаг цөөхөн хүмүүс байсаар ирсэн. Итгэлийн шугаманд ямар ч л байсан хэн нэгэн байдаг. Вавилоноос чөлөөлөгдөх үед Зефаниа аврагдаж үлдсэн хүмүүсийг урамшуулж байсан билээ. Хэдийгээр Бурхан ямар ч хүнийг ялгалгүйгээр нар, бороог бүгдийн дээр оруулдаг ч итгэлтэй жинхэнэ итгэгчдийг үргэлж харж байдаг. Хэдийгээр Иуда тухайн үедээ шийтгэгдэж байсан ч цөөхөн ч гэсэн хүмүүс үлдээд эргэн нутагтаа ирэх болно гэдгийг тэр мэдэж байсан. Зефаниагийн үг 70 жил Вавилонд байсан хүмүүсийг босгож байсан (Зеф 3:17). Бурхан өөрийн хүмүүсээ харж, хамгаалж, аврах цагт бэлтгэж байсан.