СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ

Хэрвээ бид Бурханы үгийг судалж, Бурханы хүссэн зүйлийг, Бурханы хэлсэн арга замаар, Бурханы тогтоосон цаг хугацаанд хийх юм бол Бурхан бидний амьдралд гайхамшигтай зүйлсийг хийх болно.

Хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ алдаанаасаа суралцаж чадаж байгаа хүн бол төлөвшсөн хүн юм. Сүнслэг амьдралд ч бас энэ зарчим адилхан үйлчилдэг. Бид итгэлийн амьдралдаа алдаа гаргаж, бүдрэх үе олон тохиолддог. Гэхдээ алдаа дутагдлаасаа болж шантрах биш харин түүнээсээ суралцаж чадах юм бол бид нэг гаргасан алдаагаа дахин дахин гаргахгүй байж чадна. Мэдээж сүнслэг сургамжуудыг ойлгож сурч авахад хэцүү байдаг. Гэхдээ ийм сургамжууд бидний амьдралд маш үнэ цэнэтэй байдаг юм. ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд Бурханыг дуулгавартай дагаж сурахад шаардлагатай тэрхүү үе шатуудын тухай өгүүлэх болно. Бид өөрсдийн амьдрал дахь алдаа онооноос суралцахын тулд эхлээд Бурханы зан чанарыг болон Түүний арга замуудыг таньж мэдэх нь чухал юм. Тэгж чадвал бидний амьралд Бурхан хэрхэн ажиллаж байгааг бид тодорхой харж чадна. Үнэхээр Бурханы дуулгавартай дагана гэдэг бол өөрөө тасралтгүй үргэлжлэх “суралцах үйл явц” билээ