БУРХАНЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГАХАД ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ? 2 хэсэг

Дуулгавартай байдал гэдэг бол Бурханы хий гэсэн зүйлийг, хий гэсэн арга замаар нь хийхийн нэр. Энэ бол итгэгч бидний амьдралын алтан зарчим.

Та Шадрах, Мешах, Абед-него нарын түүхийг мэдэх байх. Хэдийгээр тэд гарцаагүй үхлийн өмнө ирсэн ч алтаар хийсэн хиймэл шүтээнд мөргөхөөс татгалзсан юм. Энэ 3 залуу өөрсдийгөө галын аюулаас хэрхэн гайхамшигтайгаар аврагдах вэ гэдгээ огт төсөөлж мэдээгүй байсан. Тэд өөрсдийгөө гарцаагүй үхэх болно гэж бодож байсан. Тэгсэн хэрнээ тэд Бурханд дуулгавартай байх сонголтыг хийсэн. Юутай гайхамшигтай эр зориг вэ?
Тэгвэл бидний амьдралд тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдалд дунд ийм зоригтой байж чадах итгэл ганц шөнийн дотор бий болчихгүй нь мэдээж. Бид жижиг сажиг зүйлс дээр ч Бурханд дуулгавартай байж, итгэлийнхээ амьдралдаа Бурханыг дуулгавартай дагах үед энэ итгэл зориг бидний амьдралд алхам алхмаар бий болж байдаг. Ингээд хамтдаа Бурханыг дуулгавартай дагахад бидэнд юу шаардлагатай байдгийг энэ цагт үзэцгээе.