БУРХАНЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГАХАД ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Та ямар нэгэн шийдвэр гаргах үедээ түр зогсоод “Бурхан минь Та намайг ямар шийдвэр гаргаасай гэж хүсэж байна вэ?” гэж асуудаг уу?

Өдөр бүр бид сонголт хийж байдаг. Бид хийх ёстой ажлуудаа сонгодог. Хэлэх ёстой үгээ ч сонгож хэлдэг. Тэгвэл таны сонголтонд юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ? Та бусдын бодол санаанд автаж сонголт хийдэг үү? Эсвэл таны сонголтонд Бурханы үг нөлөөлдөг үү? ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Чарльз Стэнли бидэнд сонгол хийхдээ, шийдвэр гаргахдаа чухам ямар стандартыг баримтлах ёстой вэ гэдгийг хэлж өгөх болно. Тэр стандарт бол мэдээж Бурханы үг. Бид ямар нэгэн сонголтыг хийхээсээ өмнө Библитэй зөвлөлддөг зуршилтай болох нь хамгийн мэргэн алхам юм. Мөн бид Бурханы өмнө дуулгавартай байхад бэлхэн зүрх сэтгэлтэй байх нь маш чухал. Тэгвэл Бурханыг дуулгавартай дагахад юу бидэнд шаардлагатай байдаг юм бэ?