БУРХАНЫГ ХЭРХЭН АМЬДРАЛААРАА ТУНХАГЛАХ ВЭ?

Өнөөдөр таны амьдрал бусдад яг ямар мессеж өгч байна вэ? Та амьдралаараа бусдад юуг тунхаглаж байна вэ? Та мэдсэн ч мэдээгүй ч таны амьдрал бусдад ямар нэгэн зүйлийг тунхаглаж байдаг. Харин таны амьдрал чухам юуг тунхаглаж байгааг та мэдэх үү?

Бид бүгд хамтран ажиллагсад, хөршүүд, найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах бүртээ тэдэнд ямар нэгэн сэтгэгдэлийг үлдээж байдаг. Тэгвэл та өөрийнхөө амьдралаар тэдэнд юуг тусган харуулж байна вэ? Таны амьдралаас тэд Христийг харж чадаж байна уу? Эсвэл Христээс өөр ямар нэгэн зүйлийг харж байна уу? Хэрвээ таны эргэн тойронд байгаа хүмүүс таны амьдралаас Христээс өөр ямар нэгэн зүйлийг харж байгаа бол таны амьдрал байгаа онохгүй байна гэсэн үг юм. Ингээд Др.Чарльз Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая. Бид Бурханыг хэрхэн амьдралаараа тунхаглан гэрчлэх вэ гэсэн сэдвээр өнөөдөр бид суралцах болно.