МӨНГӨ САНХҮҮГИЙН ТУХАЙ ЗӨВ ОЙЛГОЛТ

"Та үр хүүхэддээ өр өвлүүлж үлдээх ёсгүй. Харин ч эсрэгээрээ Бурхан таны бүх хэрэгцээг хангаж чаддаг гэдгийг гэрчлэн харуулах гайхамшигтай гэрчлэлийг үлдээгээрэй”.

Бид мөнгө санхүүгээ захиран зарцуулахдаа ч, мөнгө санхүүг олохдоо ч Бурханы хүслийн дагуу байх нь чухал юм. Мөнгө санхүү бидний амьдралд ямар чухал вэ гэдгийг Бурхан сайн мэддэг. Тийм ч учраас бид амьдралын энэхүү чухал талбартай холбоотой практик зөвлөгөө, удирдамжуудыг Библиэр дамжуулан Бурхан бидэнд өгсөн байдаг. Бид Бурханы хүслийн дагуу санхүүгээ захиран зарцуулахын тулд юуны түрүүнд бидний санхүүгийн эх үүсвэр нь хэн бэ гэдгийг ойлгох нь чухал гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.