ХАБАККУК

ХАБАККУК - Хүний чанар ба Бурханы агуу сүр жавхлан
Хабаккук Иудагийн гэм нүглийг хараад Бурханы идэвхгүй байгаад асуулт тавьсан билээ. Бурахн өөрийн эш үзүүлэгчдээрээ Иудаг Вавилон шийтгэх гэж байна гэдгийг хэлэх үед ч Хабаккук бүүр том асуултыг Бурханаас асуусан юм. Тэр асуулт нь: Яаж ариун Бурхан ариун бус зэмсгийг хэрэглэн ариун ажлаа энэ дэлхийд хийж болох вэ? гэсэн асуулт байсан юм. Харин Бурхан: "тэдгээр ариун бус хүмүүс тухайн үедээ шийтгэж байгаа боловч тэд ч гэсэн өөрийн гэмийн шийтгэлийг өөрийн цагтаа авах болно" гэсэн хариултыг өгсөн юм. Бурхан ямар ч үндэстнийг хэрэглэсэн бай түүгээрээ Бурханаар хэрэглэгдсэнийх нь төлөө тэд цагаатгагдахгүй, мөн түүгээр шалтаг тавих боломжгүй байдаг юм. Бурхан хэнийг ч өөрийн зорилгодоо хэрэглэдэг ч хүн бүр өөрийн үйлдлийн хариуцлагыг хүлээх байдлаар мултрахгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ний нуугүй илэн далангүй эргэлзэн асуулт тавьсанд нь Бурхан хариулсан. Ингэж асуусныхаа төлөө Хабаккук хэзээ ч зэмлүүлээгүй юм. Мөн Бурханыг ямар нэг хайрцганд оруулж Бурхан ийм байдлаар ажиллаж чадахгүй гэж бодох нь буруу юм. Хэдийгээр Бурханы мөн чанар, Үг хэзээ ч өөрчлөгдөхгүй ч Тэр хүссэн арга замаар ажлаа хийдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.