БУРХАНЫ ХҮСЭЛ-БИДНИЙ АМАР ТАЙВАН

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Таны амьдралд яг одоо юу тохиолдоод байгааг би мэдэхгүй. Таны амьдралд ямар хүчтэй салхи шуурга үлээж байгааг би мэдэхгүй. Таны амьдралд ямар гарз хохирол учирсныг би мэдэхгүй. Гэхдээ би нэг зүйлийг мэдэж байна. Эзэн Есүс Христ тантай хамт байж, энэ бүхнийг даван туулахад чинь туслах болно.”

Юу таны санааг хамгийн ихээр зовоодог вэ? Та нухацтай бодоод үзээрэй. Ямар зүйл таны санааг хамгийн ихээр зовоож, таны сэтгэлийг шаналгадаг вэ? Тэр зүйл чинь юу ч байж болно. Гэхдээ та нэг зүйлийг мэдэх үү? Та тэр зүйлдээ хэтэрхий их анхаарлаа хандуулах үедээ таны амьдралд хандсан Бурханы хүслийг умартаж байдаг. Айдас болон санаа зовнил таныг Бурханыг дуулгавартай дагахад чинь саад болж байдаг. Бидний санааг зовоож байгаа тэр зүйлдээ бид хэтэрхий их анхаарлаа хандуулах үедээ бид Бурханыг тодорхойгоор сонсож чаддагүй. Тиймээс өнөөдөр энэ цагт Др.Стэнли бидэнд нэгэн чухал үнэнийг сануулах болно. Бидний амьдралд хандсан Бурханы хүсэл биднийг амар тайван болгодог. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.