МАЦАГ БАРИН ЗАЛБИРАХ НЬ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Мацаг барин залбирагч нэгнийг Бурхан хүндэлдэг. Та биднийг мацаг барин залбирах үед Бурхан биднийг шагнах болно гэж Есүс хэлсэн байдаг юм шүү.

Маш олон итгэгчид мацаг барин залбирах залбирлыг Хуучин гэрээний зүйл мэтээр боддог. Абарахам, Давид, Даниелын үед бол мацаг барих нь чухал байсан байж болно харин одоо бол тийм биш гэж маш олон итгэгчид эндүүрдэг. Хоолоо хорин байж залбирах нь өнөөдрийн бидний нийгэмд зохихгүй, нийцэхгүй зүйл юм шиг тэдэнд санагддаг. Хэрвээ бид мацаг барихын ач холбогдолыг ойлгох юм бол энэхүү сүнслэг дасгалжуулалт нь ямар чухал болохыг тодорхой олж харах болно. Ингээд хамтдаа “Мацаг барин залбирах нь” гэсэн сэдвээр сурцгаая. Библиэ нээгээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.