ЗАЛБИРЛЫН ХЭВ МАЯГ – Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” хэмээн залбирах үедээ бид “Эзэн, миний амьдралд Таны хүсэл биелэлээ олох болтугай. Миний амьдралд хандсан Таны хүсэл тааллыг би мэдэхийг хүсэж байна. Миний амьдралд хандсан Таны хүсэл таалал бүхнийг би хүлээн зөвшөөрч байна” хэмээн залбирч байдаг юм шүү.

Магадгүй та “Эзэний заасан гуйлтыг” цээжээрээ мэддэг байж болох юм. Магадгүй та Эзэний заасан гуйлтыг цээжээрээ мэддэг хэрнээ утгыг ойлгодоггүй тэр хүмүүсийн нэг ч байж мэдэх юм. Тэгвэл Есүс Христ бидэнд энэхүү залбирлыг зааж өгөхдөө бидэнд яг юуг ойлгуулахыг хүссэн юм болоо?
Бид Есүсийн зааж өгсөн энэхүү залбирлаар залбирах нь сайн ч Бурхан биднийг зөвхөн энэ үгсээр л залбираарай гэж огт хэлээгүй юм. Есүсийн зааж өгсөн энэхүү залбирал бол бидэнд хэрхэн залбирахыг зааж өгсөн нэгэн жишээ гэж бид ойлгож болно. Тиймээс бид энэ залбирлыг үг бүрчлэн цээжлээд амны уншлага болгох биш харин энэ үлгэр жишээ, энэ хэв маягийг нь ойлгож өөрсдийнхөө амьдралд хөрвүүлэн хэрэглэх нь чухал юм. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулцгаая.