ЯАГААД ГЭРЧЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

X / 04

ЯАГААД ГЭРЧЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Гэрчлэлийг олон хүн “Энэ бол тусдаа бэлэг авьяастай хүмүүс хийдэг зүйл” гэж ойлгодог. Гэтэл энэ нь тийм биш ээ!
Яагаад гэхээр, гэрчлэл гэдэг маань өнөөдөр Бурхан, та бидний амьдралд хийсэн гайхамшигт үйлсийг нь бид бусадтайгаа хуваалцаж байгаа ийм үйл явдал байгаа юм.Тэгэхээр энэ бол тусдаа нэгэн бэлэг авьяас биш, хүн болгоны хийдэг Эзэний сайн сайхныг бусдад мэдэгддэг ийм зүйл юм.
Олон хүн “Би бас тод сайхан ярьж чаддаггүй. Би олны өмнө ярихаасаа сандраад байдаг. Хэн нэгэн миний ярьж байгаа зүйлийг, гэрчилж байгаа зүйлийг зөв ойлгох болов уу” гэх мэтчилэн олон зүйлд санаа нь зовдог. Гэтэл энэ бол санаа зовох зүйл биш ээ гэдгийг би хэлэхийг хүсэж байна.
Маш олон хүн бас гэрчлэлийг “Бурхан бид хоёр мэдэж байхад бусдад хэлэх шаардлагагүй ээ” гэж үздэг. Үнэндээ бас тийм биш. Яагаад гэвэл, бид амьдралаараа Бурханы гайхамшигт үйлсийг эргэн тойрондоо байгаа бүх хүнд зарлан тунхаглах үүрэгтэй, бас Бурханыг алдаршуулж амьдрахаар бүтээгдсэн хүмүүс.Тийм учраас бид гэрчлэл хийхээсээ, нөгөө талаас “Бурхан бид хоёр мэдэж байхад болно” гэж бодож болохгүй вэ гэхээр, хэн нэгэн таны гэрчлэлээр дамжуулаад урам зориг авч байдаг. Бас чиглүүлэг, мэргэн ухааныг олж байдаг.
Тийм учраас та гэрчлэлээ хуваалцаасай гэж хүсэж байна.
Өөр бас нэг чухал зүйл нь бид гэрчлэлээр дамжуулаад, бие биеийнхээ гэрчлэлээр дамжуулаад бид анхааруулга, санамж, сургамжуудыг олж авдаг. Яагаад гэвэл, хэн нэгний Бурхантай амьдарсан амьдралынхаа туршид олж мэдсэн, ойлгосон, эргээд бусдыгаа ятгасан тэр зүйлийг гэрчлэлээрээ дамжуулан хүмүүст дамжуулдаг учраас тэрхүү гэрчлэлээр бид сургамжийг олж авдаг, мэргэн ухаанд суралцдаг тийм чухал цаг байдаг. Тийм учраас бүгдээрээ гэрчлэлийг моод болгоцгооё!

"Библийн сургалтын төв"-ийн багш Б.Өлзийжаргал