Библийн хуудсаар

Библийн цэгцтэй боловсрол, мэдлэг олгох хараа зорилгын дор эхлүүлсэн радио үйлчлэл маань 2014 оны 05 дугаар сараас нэвтрүүлж эхэлсэн “Библийн хуудсаар” нэвтрүүлэг. Нэвтрүүлэг Dr. J.Vernon McGee-ийн Библийг бүтнээр нь заасан гайхамшигтай цуврал хичээлүүдээс бүрддэг. Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм. “Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно.
Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.