ИСАИА

ИСАИА - Израилийн зовлон ба алдар
Исаиа номын 66 бүлэг нь жижигрүүлсэн Библи гэлтэй гайхалтай бүтэцтэй байдаг. Эхний 39 бүлэг нь Израилийн өнгөрсөн үеийн зовлон зүдгүүрийн талаар өгүүлдэг бөгөөд харин дараагийн 27 бүлэгт нь ирээдүйд ирэх Мессиагийн мянган жилийн хаанчлалын тухай өгүүлжээ. Агуулга, бүлгийн хэмжээ нь хүртэл "хоёр гэрээ"-г хэлсэн гэлтэй. Исаиа 53-р бүлэг бол гол чухал бүлэг бөгөөд Христийн загалмайн талаар тэнд дэлгэрэнгүй бичжээ. Гэвч удахгүй ирэх Мессиагийн алдар бол одоогийн эдэлж байгаа зовлонгийн дэргэд юу ч биш гэдгийг онцолдог.