Танд илүү эрхтэн бий юу?

Хүн төрөлхтөний бие махбодид төдийлөн хэрэгцээгүй хэд хэдэн эрхтэн бий гэж эрдэмтэд үздэг. Энэ ойлголтыг Английн натуралист Чарлз Дарвин хувьслын онолоороо тайлбарласан байдаг. Тэдгээрийн нэг нь та бидний нэг дуугаар хэрэгцээгүй илүү эрхтэний тоонд оруулах  мухар олгой юм. Дунд сургуульд байхад хүний биед байдаг мухар олгойг ашиггүй эрхтэн гэж номон дээр бичсэн байсныг санаж байна. Тэр номонд мухар олгой нь эрт дээр цагт бидний өвөг болох мичнүүд модны холтосыг идэж боловсруулахад нь тусладаг байсан гэж бичсэн байсан. Ер нь хүнд “илүү” эрхтэн гэж байдаг болов уу?