Одод хурдан мөхдөг үү?

Хүмүүс байгаль ертөнцийг хүрээлэн байгаа хамгийн ойр дөт зүйлээсээ эхлэн таньж мэдсэн байдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолыг нь төрүүлсэн зүйл бол мэдээж сансар огторгуй, Нарны аймаг юм. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч эргэдэг гэдгийг тогтооход олон зуун жил шаардагдсан гэдгийг бүгд мэднэ. Харин одод бол манай нартай адил. Гагцхүү нэн алс хол оршдог, нарыг тойрон гаригууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал дундад зууны шинжлэх ухааны лут том ололт байлаа.