Нүүрс хэрхэн үүсдэг вэ? Нүүрс бүрэлдэн тогтоход хэр хугацаа шаардагдах вэ? Оросын алдарт эрдэмтэн Тимирязев фотосинтезийн үйл явцыг судлахдаа олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг зориулж, түүний мөн чанрыг нээн илрүүлсэн байдаг. Тэрээр “Ургамал нь агаараас органик бодисыг үүсгэн, нарны асар их энергийг нөөцөлдөг. Тэр нь нарны барагдашгүй их хүчээр ажиллагч машиныг бидэнд бэлтгэж өгсөн юм” гэжээ