Есүс Христийг Эзэн Бурхан гэдэгт итгэдгээсээ болж христитгэгчид хавчигдаж байх цагт элч Иохан энэ номыг бичжээ. Уншигчдадаа найдвар ба урам зориг өгөх, шаналал хавчлагын үед ч итгэлдээ үлдэхийг ятгах нь элчийн гол зорилго юм. Номын ихэнх хэсэг нь бэлгэ тэмдгийн хэлбэрээр илэрхийлэгдсэн хэд хэдэн илчлэл ба зөгнөлөөс бүрдэх бөгөөд үүнийг тухайн цаг үеийн христитгэгчид ойлгож байсан байж болох ч бусад үеийнхэнд учир битүүлэг хэвээр байгаа билээ. Сэдвүүдийн нийцлийн хувьд ар араасаа залгасан янз бүрийн зөгнөлөөр дамжин сэдвүүд ахин дахин давтагдсан байдаг. Хэдийгээр номыг тайлбарласан олон янзын санал бодол байдаг боловч илэрхий гол санаа нь Бурхан эцсийн эцэст Есүс Христээр дамжин Сатаныг болон бусад дайснаа дарж, ялалт бүрэн төгс болох үед бүх итгэмжит хүн шинэ тэнгэр, шинэ газарт амьдрах ерөөлөөр шагнагдах тухай юм.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн ИЛЧЛЭЛ номын танилцуулга/